🎃 Halloween хямдрал: Excel Dashboard мастер курс 199,999₮ 99,900₮ — Авах 🎄 Шинэ жилийн хямдрал: Excel Dashboard мастер курс 199,999₮ 99,900₮ · 12/31 хүртэл — Авах
ExcelКурс · 5 хичээлШинэ

Excel Dashboard
мастер курс

Өгөгдлөө зөв ойлгож, удирдлагын шийдвэрт шууд хэрэглэгдэх мэргэжлийн түвшний dashboard-ыг хурдан, чанартай бүтээх аргачлал. Бодит захиалгат ажил дээр суурилсан, алхам алхмаар.

99,900₮ 199,999₮ 🎃 Halloween хямдрал −50%🎄 Шинэ жилийн хямдрал −50%
Хямдрал дуусахад: --
Нэг удаа төлнө · Эрх нээгдсэнээс хойш 1 жил
Хөтөлбөр харах

QR эсвэл дансаар төлнө · 24 цагийн дотор нээгдэнэ

5видео хичээл
86минут
3Excel файл
1 жилүзэх эрх
🎓сертификат
Excel Dashboard курс — 1-р хичээлийн эхлэл 8:00
▶ ҮНЭГҮЙ ҮЗЭХ

Хичээлийн эхлэлийг үнэгүй үзээрэй

1-р хичээлийн эхний 8 минут YouTube-д нээлттэй. Өгөгдлөө хэрхэн уншиж, удирдлагын асуултаас самбарын ноорог гаргадгийг үзээд, заах арга барил танд таарах эсэхийг өөрөө шалгаарай.

YouTube-д үзэх
A1 · ЮУ БҮТЭЭХ ВЭ

Ноорогоос бэлэн самбар хүртэл

Цементийн зах зээлийн 150 төслийн өгөгдөл дээр удирдлагын асуултаас эхэлж, нэг товшилтоор бүхэлдээ шүүгддэг самбар бүтээнэ. Өгөгдөл зохиомол, аргачлал нь бодит ажилд шууд хэрэглэгдэнэ.

🧭

Өгөгдлөө ойлгох, ноорог гаргахУдирдлагын асуултаас самбарын бүтэц, хэрэгтэй үзүүлэлтээ тодорхойлно.

∑

Өөрөө шинэчлэгддэг нэгтгэлSUMIFS, COUNTIFS, IFERROR — шинэ мөр нэмэхэд бүх хүснэгт автоматаар шинэчлэгдэнэ.

🏆

KPI карт ба динамик Топ-10Custom формат, автомат дүгнэлт, INDEX/MATCH-аар шүүлтэд хамаарах эрэмбэ.

📊

Мэргэжлийн график ба 4 slicerХүснэгт бүрт тохирох график, нэг товшилтоор бүх самбар шүүгдэнэ.

1-р хичээлээр гаргах самбарын гар ноорог
1-р хичээлээр гаргах самбарын ноорог — дараагийн 4 хичээлээр бодит самбар болно.
B1 · ХЭНД ЗОРИУЛСАН

Энэ курс танд тохирох уу?

Өгөгдөлтэй ажилладаг, тайлангаа илүү ойлгомжтой, хурдан гаргахыг хүсдэг хүн бүрт.

📈Шинжээч, тайлан гаргагчСар бүр давтагддаг тайланг нэг удаа зөв бүтээгээд, дараа нь зөвхөн өгөгдлөө шинэчилнэ.
🧑‍💼Менежер, удирдлагаБагийнхаа өгөгдлийг нэг дэлгэцэнд хянаж, шийдвэр гаргахад хэрэгтэй үзүүлэлтээ өөрөө тодорхойлно.
🎓Ур чадвараа ахиулах хүнАжлын ярилцлага, анкетад харуулах бодит портфолио төсөл бүтээнэ.

Урьдчилсан мэдлэг: Excel-ийн суурь (SUM, томьёо хуулах). Excel 2013 ба түүнээс хойшхи хувилбар эсвэл Microsoft 365.

C1 · ХӨТӨЛБӨР

5 хичээл · 86 минут

Хичээл бүр өмнөхийнхөө үр дүн дээр үргэлжилнэ. Курсын хуудас явцыг тань хадгалж, хаанаас үргэлжлүүлэхийг санана.

01

Өгөгдлийг ойлгох, самбарын ноорог, удирдлагын асуулт, туслах баганыг бүтээх аргачлалууд

Өгөгдлийн мөр, багана, тоонуудын уялдааг ойлгож, удирдлагын асуултаас самбарын ноорог гаргана. Өгөгдлийг Excel Table болгож, slicer-ийн шүүлтийг мэдэрдэг туслах багана нэмнэ.

12 мин▶ Эхний 8 мин үнэгүй
02

SUMIFS, COUNTIFS, IFERROR гэх мэт чухал томьёонууд, динамик хүснэгт байгуулах аргачлал

Нэг томьёоны загварыг хуулж, төслийн төрөл, бүс, нийлүүлэгч, байршлаар нэгтгэл хүснэгт байгуулна. Шинэ мөр нэмэхэд хүснэгт өөрөө шинэчлэгдэнэ.

19 мин
03

KPI картууд болон динамик дүгнэлт байгуулах

8 KPI картыг Custom Number Format-аар мэргэжлийн түвшинд харуулж, TEXT болон & ашиглан шүүлтээр өөрчлөгддөг автомат дүгнэлт бичнэ.

17 мин
04

INDEX, MATCH гэх мэт чухал томьёонууд болон динамик Топ-10 байгуулах

COUNTIFS-ээр шүүлтэд хамаарах эрэмбийн багана үүсгэж, INDEX, MATCH-аар Топ-10-ыг гаргана. Эзлэх болон хуримтлагдсан хувиар төвлөрлийг харуулна.

17 мин
05

Графикууд байгуулах аргачлал ба Slicer бүтээх

Хүснэгт бүрт тохирох графикийг сонгож өнгөлнө. 4 slicer холбож, нэг товшилтоор бүх тоо, хүснэгт, график шүүгддэг самбар болгоно.

21 мин
D1 · БАГЦАД

Курстай хамт 3 Excel файл

Курсын хуудаснаас шууд татаж авна. Эрхийн хугацаанд татсан файлууд тань үүрд таных.

XLS

Цемент — ЭхлэлХичээлийг дагаж алхам алхмаар ажиллах файл.

XLS

Цемент — БэлэнБэлэн самбар, бүх томьёоны тайлбар хуудастай. Гацсан үедээ харьцуулна.

XLS

Шатахуун — Бие даалтШинэ өгөгдөл дээр сурсан зүйлээ бие даан давтах даалгавар.

E1 · БАГШ
Temka Data

Тэмүүлэн — Temka Data

Актуарч · Эрсдэлийн удирдлага · Өгөгдлийн шинжилгээ · Тайлан автоматжуулалт

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй актуарч, Математикийн ухааны магистр. Даатгалын салбарт 9 жил тайлан, KPI, удирдлагын самбар, автомат тайлан боловсруулалт дээр өдөр бүр ажилласан туршлагаа Temka Data-аар дамжуулан монгол хэлээр, ажил дээр шууд хэрэглэгдэхүйц байдлаар хуваалцдаг.

Өнөөдрөөс эхэлье

Төлбөр төлөх, бүртгүүлэх, курсээ эхлүүлэх — гуравхан алхам.

99,900₮ 199,999₮ 🎃 −50%🎄 −50%
Хямдрал дуусахад: --
  1. 1

    Төлбөр төлөх"Худалдаж авах" → QR уншуулах эсвэл данс руу шилжүүлнэ. Гүйлгээний утгад и-мэйлээ бичээд баримтаа илгээнэ.

  2. 2

    БүртгүүлэхТэр и-мэйлээрээ "Миний хичээлүүд" хэсэгт 6 оронтой PIN-ээр үнэгүй бүртгүүлнэ.

  3. 3

    Курсээ эхлүүлэх24 цагийн дотор курс нээгдэж, 1 жилийн эрх эхэлнэ.

F1 · АСУУЛТ

Түгээмэл асуулт

Энэ курс миний түвшинд тохирох уу?

10 минутын Excel-ийн бүрэн шалгалт өгөөрэй — чиглэл бүрийн оноо, танд хэрэгтэй хичээлийг санал болгоно.

Excel-ийн аль хувилбар хэрэгтэй вэ?

Excel 2013 ба түүнээс хойшхи хувилбар эсвэл Microsoft 365. Table дээрх slicer-ийг эдгээр хувилбар бүгд дэмждэг.

Хэр удаан үзэх эрхтэй вэ?

Эрх нээгдсэнээс хойш 1 жилийн турш хүссэн үедээ, хэдэн ч удаа үзнэ. Энэ хугацаанд курсэд нэмэгдсэн шинэчлэл үнэгүй.

Сертификат олгох уу?

Тийм. 5 хичээлээ бүгдийг үзэж дуусгамагц курсын хуудаснаас нэрээрээ сертификат үүсгэж, PNG зураг эсвэл PDF-ээр татаж авна. LinkedIn профайлдаа шууд нэмэх товчтой.

Утаснаас үзэж болох уу?

Болно. Компьютер, утас, таблетаас үзнэ. Нэг удаад нэг төхөөрөмж дээр нэвтэрнэ. Дасгалыг компьютер дээр Excel-ээр хийхийг зөвлөж байна.

Төлбөр төлсний дараа хэзээ нээгдэх вэ?

Баримтаа илгээснээс хойш 24 цагийн дотор "Миний хичээлүүд" хэсэгт нээгдэнэ. Гүйлгээний утгад бүртгэлийн и-мэйлээ бичээрэй.

Хямдрал хэзээ дуусах вэ?

Halloween болон Шинэ жилийн хямдралаар курс 12 сарын 31-ний 23:59 хүртэл (Улаанбаатарын цагаар) 199,999₮-ийн оронд 99,900₮ байна.

Таалагдахгүй бол төлбөрөө буцааж авах уу?

Дижитал контент тул курс нээгдсэний дараа төлбөр буцаахгүй. Харин 3 ажлын өдрийн дотор эрх нээгдээгүй, эсвэл техникийн асуудлыг бид шийдэж чадаагүй бол бүрэн буцаана. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл-өөс харна уу.

199,999₮99,900₮