Excel, Power BI хичээл, бэлэн загвар, бодит өгөгдөлд суурилсан судалгаа. Бүгд монгол хэлээр, ажил дээр шууд хэрэглэгдэхүйц.
Үнэгүй хичээлүүд YouTube дээр нээлттэй. Төлбөртэй хичээлийг нэг удаа худалдаж аваад, "Миний хичээлүүд" хэсгээс хүссэн үедээ үзнэ.

Өдөр бүр хэрэглэх 30+ товчлол. Хуулах, буулгах, буцаах, файл хадгалах, нүд засах, хэлбэржүүлэх, хайх ба солих.

Нууцлаг шилдэг 20+ товчлол. Том хүснэгтэд секундэд шилжих, мөр багана сонгох, хормын нийлбэр, шүүлтүүр, Flash Fill.

Alt цэсний товчлолоор Excel-ийн ямар ч командыг хулганагүй ажиллуулж, dashboard бүтээх хүртэл ажиллах.

Замбараагүй хүснэгтийг товчлолын тусламжтай хурдан, цэвэрхэн болгох арга.
YouTube дээр үзэх →
Нөхцөлөөр шийдвэр гаргах, тоолох томьёог бодит жишээн дээр алхам алхмаар.
YouTube дээр үзэх →Бодит ажилд туршигдсан загварууд. Худалдаж авмагц файлыг и-мэйлээр тань илгээнэ — өөрийн өгөгдлөө оруулахад л болно. Шинэ загварууд удахгүй нэмэгдэнэ.
Ажилтны бүртгэл, ирц, сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг сар хооронд харьцуулдаг, шилдэг ажилтныг TOPN-оор эрэмбэлдэг Power BI загвар. DAX томьёо бүр тайлбартай.
Бодит өгөгдөлд суурилсан, интерактив график бүхий судалгаа. Худалдаж авсны дараа "Миний хичээлүүд" хэсэгт тань онлайнаар нээгдэнэ.
Хурдан морины уралдаанд оролцдог хүүхэд унаачдын осол, гэмтлийн эрсдэлийг өгөгдөлд тулгуурлан, актуарын аргаар шинжилсэн судалгаа.
Таны байгууллагын өгөгдөлд тохирсон, өөрөө шинэчлэгддэг Power BI тайланг бэлтгэж өгнө. Хүсэлтээ илгээхэд 2 ажлын өдрийн дотор холбогдож, үнэ болон хугацааг тохирно.
"Миний хичээлүүд" хэсэгт и-мэйлээрээ үнэгүй бүртгүүлнэ. Дараа нь хичээлийн "Худалдаж авах" товчоор QR кодыг уншуулж төлөөд, баримтаа и-мэйлээр илгээнэ. Гүйлгээний утгад бүртгэлийн и-мэйлээ бичээрэй.
Төлбөр баталгаажснаас хойш 24 цагийн дотор хичээл тань "Миний хичээлүүд" хэсэгт нээгдэнэ. Загвар файл и-мэйлээр очно.
Нэг удаа худалдаж авсан хичээлээ Temka Data платформ ажиллаж байх хугацаанд хүссэн үедээ дахин үзнэ. Сарын төлбөр байхгүй.
Үгүй. Аккаунт хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд нэг удаад нэг төхөөрөмжөөс нэвтэрнэ. Өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд өмнөх нь автоматаар гарна. Хуваалцсан нь илэрвэл эрхийг хаах нөхцөлтэй.
Болно. Компьютер, утас, таблетын хөтчөөс нэвтэрч үзнэ. Гэхдээ нэг удаад нэг төхөөрөмжөөс.
Power BI загвар үнэгүй Power BI Desktop програм дээр нээгдэнэ.